Эрх чөлөө хүн бүрт заяамал учир бид зөвхөн өөрийн хувь заяагаа өөрөө л мэдэх ёстой гэж итгэдэг, энэ үзэл санаагаа түгээх, хамтдаа хөгжих зорилготой оюутан, залуус.

Алтан сүм романы тухай

11/26/2009, Posted by uiten, 3 Comments



За , сайн байцгаана уу? Би " Хөгжицгөөе"-ийн гишүүний хувьд хааяадаа блогт бичлэг оруулж байя гэж бодсымаа. -Р Энэ удаа Мишима Юкиогийн Алтан сүм романы тухай сэтгэгдлээ хуваалцъя гэж бодлоо. Ихэнхи нь уншсан байж магадгүй учраас үйл явдлыг нь нуршаад яахуу тэ ? -Р АА нээрээ ном яг хажууд байхгүй учраас үйл явдлыг яг үгээр нь бичиж чадахгүй нь... Зохиолын гол дүр нь Мизогути нь хөдөөгий ядуу ламын хүү бөгөөд бие султай, ээрүү учраас зориггүй, сул дорой, аймхай, зожиг ганцаардмал нэгэн. Нийгмийн гарал болоод өөрийн гадаад төрх нь олонхийн үнэлэмжээр тааруу дүн авдаг учраас л мань хүн сул дорой, зожиг болооз. Хүмүүс ер нь олонхид тааруулж амьдрах гэсэн хүслээсээ болж өөрийгөө их голж шилдэг гэж би боддын. За энэ ч яахуу, гол юмандаа оръё. Энэ зохиолд Алтан сүм яаж холбогддын гэхээр Мизогутигийн аав нь үргэлж Алтан сүмийн гоо үзэсгэлэнг бишрэн бахаддаг байсан агаад аавыгаа нас барсны дараа тэрээр Алтан сүмд амьдарч эхэлдэг. МИний бодлоор Алтан сүм түүний хувьд төгс хийгээд мөнхийн гоо үзэсгэлэнгийн илэрхийлэл болдог. Түүний дотор үргэлж Алтан сүм харагдаж үзэсгэлэн гоогоороо бишрүүлнэ. Алтан сүм тийм үзэсгэлэнтэй, бардам, төгс бас мөнх. Харин тэр өөрөө сул дорой, ээрүү нэгэн. Амьдралдаа ямар нэг алхам хийх бүрт / анх удаагаа эмэгтэй хүнтэй бэлгийн харилцаанд орох гэж байхад г.м... -р/ түүний дотор Алтан сүмийн үзэсгэлэнт төрх сүүмэлзэн гарч ирэх бөгөөд ингэх бүрийд тэр юу ч хийж чадахаа больдог. Энэ мэтээс нь харахад Мизогути өөрийгөө Алтансүм буюу төгс төгөлдөр хийгээд мөнхийн гоо сайхны өмнө арчаагүйгээр мэдэрдэгтэй холбоотой юм шиг санагдсан. Гол баатар маань төгс гоо сайхныг хүссэн, хайсан, олсон, тэгээд олсон тэр зүйлийнхээ эрхшээлд орсон. Хүмүүс ч бид ч гэсэн дээ, ийм л байдаг. Үргэлж төгс төгөлдрийг хайж, шаналж, олчихлоо гэхэд түүнийхээ эрхшээлд орж шаналж байдаг. Уул нь гоо сайхан бол зорилго биш , өдөр бүр ч гоо сайхан байж болно. Амьдрал бол зорилго биш амьдарч байгаа минь л амьдрал гэдэг шиг. Заавал өөрсдөдөө дарамт өгөх хэрэггүй юм шигээ ... Зохиолын төгсгөлд МИзогути Алтан сүмийг шатаахаар шийддэг. Энэ хэсэг надад хамгийн ихээр таалагддаг. Мөнх, төгс , хэзээ ч хүршгүй бардам тэр зүйл шатаж , мөхөж, гоо үзэсгэлэнгээ алдах нь өөрөөр хэлбэл сул дорой , арчаагүй өөртэй нь нэг түвшинд очих нь түүний хувьд чөлөөлөлт. Алтан сүмийг яг шатаахын өмнө зориг нь дутах үед өөртөө шивнэж зоригждог үг нь ч энэ чөлөөлөлтийг илэрхийлдэг юм шиг санагддаг. " Багштайгаа таарвал багшийг ал, ээжтэйгээ таарвал ээжийгээ ал" г.м /Яг үгээр нь санахгүй байгаа шүү/ Ээж, багшийгаа яг ал гэсэн үг биш лдээ. Тэдний эрхшээлээс гар, чөлөөлөгд гэсэн үг юм болуу гэж мунхаглаад байгаан. Сүмээ шатаачихаад амиа хорлоно гэж бодож байсан боловч Мизогути амиа хорлох нь бүү хэл , асар их таашаалыг мэдэрч , тамхи сорж байгаагаар нь зохиол төгсдөг. Энэ нь ч надад таалагддаг. Тэр гоо үзэсгэлэн, төгс төгөлдөр байх хүслийнхээ хүлээснээс ангижирсан...... За би нэг энэ талаас нь ухаж уншаад байгаан. ӨӨр санаанууд бий л дээ. Гоо сайхны хоосон мөн чанар, ямар нэг хүлээлт нтр гээд... Сонирхвол дараа оруулъя...



ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ФИЛОСОФИ богино киноны монгол хувилбарыг хийлээ ;)

11/15/2009, Posted by Anonymous, 6 Comments

Кэн Скүүландын "Philosophy of Liberty" буюу "Эрх чөлөөний философи" богино кино одоогоор бидний үзэл санааны хамгийн оновчтой илэрхийлэл болж байгаа билээ. Бид үүнийг илүү олон хүнд хүргэхийн тулд монгол хувилбарыг бий болгох хэрэгтэй гэж аль дээрээс л ярьсан даа тээ :) Дээрх хувилбарыг анхны байдлаар хүргэж байна, өөрөөр хэлбэл засагдан сайжирна. Үзээд саналаа хэлээрэй ;) Өөрийн бололцоог дайчлан киног бэлэн болгосон клубын гишүүн Амараа, Зола, Алтанбагана нартаа баярлалаа :D