Эрх чөлөө хүн бүрт заяамал учир бид зөвхөн өөрийн хувь заяагаа өөрөө л мэдэх ёстой гэж итгэдэг, энэ үзэл санаагаа түгээх, хамтдаа хөгжих зорилготой оюутан, залуус.

Эрх чөлөөний философи

1/14/2009, Posted by Хөгжицгөөе клуб, No Comment

За ингээд манай клубын үндсэн зарчим, үзэл санааг маш энгийн хэрнээ, ойлгомжтой, цэгцтэй илэрхийлчихсэн богинохон presentation-ийг орууллаа. Таалан соёрхоно уу:)



Клубынханаас завтай нэг нь энийг эх хэл дээрээ бэлдээд янзалчихвал бүүр л хүмүүст үзүүлэхэд бүр л амар байх да тэ.

Клубын лого тайлбарлах уралдаан

1/09/2009, Posted by Хөгжицгөөе клуб, 3 Comments

Сайн уу, залуусаа!

Клубын шинэ хуучин гишүүд болон дэмжигч залуусын дунд клубын логоог тайлбарлах уралдаан зарлаж байна. Бодоод байсан чинь бид анх энэ логоог сонгож байхад логоныхоо илэрхийлж буй санаа, утгыг ярилцаж байсан хэдий ч тоймтой зүйл бичиж тэмдэглэж үлдээгээгүй юм байна. Тэгэхээр Логогоо хамгийн товч, тодорхой бөгөөд оновчтой илэрхийлсэн тайлбар бичлэгийг уралдаан байдлаар шалгаруулж блогтоо байрлуулья гэж бодоод байна. Уралдаанд ирүүлэх логоны тайлбарт ямар нэг хэлбэр, хэмжээний шалгуур тавихгүй. Гол нь клубын үнэт зүйлс, үзэл санаа, зарчим, мөрөөдөлтэй лого нь хэрхэн нийцэж буйг гаргаж ирсэн байх ёстой.

За тэгээд тайлбараа энэ сардаа багтаан letsdevelop@gmail.com хаягаар явуулаарай.

Хөгжицгөөе Клубын Танилцуулга

1/09/2009, Posted by Хөгжицгөөе клуб, No Comment

2006 оны 9 сарын 29-ны өдрөөс эхлэн зохион байгуулагдаж баасан гараг бүрийн 17 цагаас уламжлал болон явагдаж эхэлсэн "Эрх чөлөөнд суурилсан хөгжлийн тухай яриа"-нд оролцогч залуус итгэл үнэмшлээрээ нэгдэж "Хөгжицгөөе" клубыг байгуулсан.

Бид эрх чөлөө хүн бүрт заяамал учир өөрийн хувь заяагаа зөвхөн өөрөө л мэдэх ёстой гэсэн үзэл санааны дор нэгддэг. Бидний зорилго бол эрх чөлөө, ардчилал, шударга ёс, тэгш эрхийн үзэл санааны тухай зохистой ойлголтыг залууст түгээх, үзэл бодлоо солилцох замаар хамтдаа хөгжих юм.

Клубын үйл ажиллагаа гишүүдийн өөрсдийн хүсэл зориг, идэвхид тулгуурладаг, нээлттэй, тэгш эрхийн зарчимд үндэслэн явагддаг билээ. Клуб нь уламжлалт уулзалт ярилцлага, либераль үзэл санааг түгээх сургалт зэрэг нь олон нийтэд чиглэсэн үйл ажиллагаанаас гадна клубын гишүүд өөрсдийн үзэл санааны төлөвшлийг бататгах, чөлөөт цагаа хөгжилтэй бөгөөд үр бүтээлтэй өнгөрүүлэх зорилгоор киноны өдөр, номын өдөр, спорт өдөрлөг, байгалийн аялал зэргийг зохион байгуулдаг.

Бидний зохион байгуулсан зарим үйл ажиллагаанаас:
"Оюутны форум", Төрийн ордон, 2008 оны 2 сар
"Либертари аян", их дээд сургуулиуд, дунд сургуулиудад зориулсан сургалт
"Эрх чөлөөнд суурилсан хөгжлийн тухай яриа" цуврал уулзалт ярилцлага.