Эрх чөлөө хүн бүрт заяамал учир бид зөвхөн өөрийн хувь заяагаа өөрөө л мэдэх ёстой гэж итгэдэг, энэ үзэл санаагаа түгээх, хамтдаа хөгжих зорилготой оюутан, залуус.

Клубын лого тайлбарлах уралдаан

1/09/2009, Posted by Хөгжицгөөе клуб, 3 Comments

Сайн уу, залуусаа!

Клубын шинэ хуучин гишүүд болон дэмжигч залуусын дунд клубын логоог тайлбарлах уралдаан зарлаж байна. Бодоод байсан чинь бид анх энэ логоог сонгож байхад логоныхоо илэрхийлж буй санаа, утгыг ярилцаж байсан хэдий ч тоймтой зүйл бичиж тэмдэглэж үлдээгээгүй юм байна. Тэгэхээр Логогоо хамгийн товч, тодорхой бөгөөд оновчтой илэрхийлсэн тайлбар бичлэгийг уралдаан байдлаар шалгаруулж блогтоо байрлуулья гэж бодоод байна. Уралдаанд ирүүлэх логоны тайлбарт ямар нэг хэлбэр, хэмжээний шалгуур тавихгүй. Гол нь клубын үнэт зүйлс, үзэл санаа, зарчим, мөрөөдөлтэй лого нь хэрхэн нийцэж буйг гаргаж ирсэн байх ёстой.

За тэгээд тайлбараа энэ сардаа багтаан letsdevelop@gmail.com хаягаар явуулаарай.

3 Comments

Anonymous @ January 15, 2009 at 7:20 PM

Яг одоогий байдлаар хүрээнээс гарсан гарыг нь харвал нэг ийм сэтгэгдэл төрж байна.
Бид ямар нэгэн хэлбэр, дэглэмд баригдахгүй, өөрсдийгөө хөгжүүлэхийн тулд үргэлж өөдөө тэмүүлнэ. Мөн надад хэлэх үг байна. Би хэлэх үгтэй байна гэдэг маань би өөрийн гэсэн бодол , байр суурь, үзэл бодлоо хаана ч илэрхийлж , хамгаалж чадах итгэл надад байна.
Эхний удаад нэг иймэрхүү тайлбар орж ирлээ . :-)

Богиня
http://boginya.blogmn.net/

Anonymous @ January 15, 2009 at 7:24 PM

Нэг санал байна. Мэйл-ээр явуулахгүйгээр энд тайлбар байдлаар оруулбал бусад хүмүүс унших боломжой зүгээр юм биш үү . Олон талаас харсан сайхан тайлбарууд унших гүё ш дээ.

Анхбаяр Отгон @ February 12, 2009 at 3:56 AM

Та нар намайг эрх чөлөөний хөшөө гэж бодож байна уу? Үгүй дээ, би бол чи. Яагаад хүмүүс чамайг хараад эрх чөлөөний хөшөөг харж байгаа юм шиг эрх чөлөөг мэдэрдэг байж болохгүй гэж? Хамтдаа хөгжицгөөе...

Нэг ийм бодол орж ирлээ.