Эрх чөлөө хүн бүрт заяамал учир бид зөвхөн өөрийн хувь заяагаа өөрөө л мэдэх ёстой гэж итгэдэг, энэ үзэл санаагаа түгээх, хамтдаа хөгжих зорилготой оюутан, залуус.

"Эрх чөлөөнд суурилсан хөгжлийн тухай яриа" №2

12/13/2009, Posted by Хөгжицгөөе клуб, No Comment


Философийн ухааны доктор Б. Батчулуун багш "Либертарианизм-Эрх чөлөөний үзэл санаа" сэдвээр залуустай уулзаж ярилцана.

Бид "Монголын Либертари Сан"-аас эрхлэн гаргасан "Жонатан Гулибэлийн аялал ", "Нэгэн хичээлд багтаасан Либертари үзэл", Айн Рэндийн алдарт "Эх сурвалж" романы анхны хэвлэлт зэргийг Б.Батчулуун багшийн орчуулгаар хүлээн авч байсан билээ.

Хэзээ: 12 сарын 15-ны мягмар гарагт 17 цагаас

Хаана: Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн 301 тоот танхимд

Лекц хэн бүхэнд нээлттэй :)

"Эрх чөлөөнд суурилсан хөгжлийн тухай яриа" эхэллээ

12/08/2009, Posted by Anonymous, 3 Comments



"Хөгжицгөөе" клуб байгуулагдсан нь 2006 оны 9 сарын 29-нд анх зохион байгуулагдсан "Эрх чөлөөнд суурилсан хөгжлийн тухай яриа"-аас үүдэлтэй билээ. Баасан гараг бүрийн 5 цагаас уламжлал болон зохион байгуулагдаж эхэлсэн лекц-ярилцлагын үзэл санаагаараа нэгдсэн оролцогч залуус хамтдаа хөгжих зорилгоор клуб байгуулсан
.
Ингээд бүтэн жил хагас тасралтгүй үргэлжилсэн яриа маань хэсэг завсарласны эцэст өчигдөр буюу 2009 оны 12 сарын 08-нд УИХ-ын гишүүн З.Энхболдтой уулзсанаар эхэллээ. Клубын гишүүн Баагийгийн хэлснээр "мэдээллийн шок"-нд оруулдаг уулзалт маань Энхболд гишүүний Монгол улсын уул уурхайн асуудлаарх халуун сэдвээр эхэлж хүний хөгжлийн талаарх яриагаар өндөрлөлөө. Бидний урилгыг хүлээн авч ирсэн Энхболд гишүүн болон ухаалаг асуулт тавьж, үзэл бодлоо хуваалцсан залуустааа баярлалаа.

Эрх чөлөөнд суурилсан хөгжлийн тухай яриа

12/07/2009, Posted by uiten, No Comment

Сайн байцгаана уу? Сэтгэгдэл үлдээсэн хүмүүст баярлалаа. Клубаас зохион байгуулдаг уламжлалт лекц болох "Эрх чөлөөнд суурилсан хөгжлийн тухай цуврал яриа" 12 сарын 08-аас эхлэн явагдах гэж байгааг дуулгахад таатай байна. Эхний ярилцлагад УИХ-ын гишүүн З.Энхболд залуустай "Уул уурхайн чиг хандлага"ын талаар ярилцахаар уригдаад байна.

• Хаана : Хууль зүйн үндэсний төвийн 304 тоот танхим

• Хэзээ : 12 сарын 08ны 17:00 цагаас

Та бүхэн хүрэлцэн ирээрэй.

Жич:

Хажуугийн хэсэгт хэлэх үгээ үлдээсэн "нэвтрэгч"-д бас баярлалаа. Клубын үйл ажиллагаа явагдаж л байгаа. Гишүүд клубаас гадна ажил, төрөлтэй болохоор тэр бүр ажил зохиогоод байж чадахгүй дутагдал байгааг хүлээн зөвшөөрнөө -Р Харин уулзалт зохиох бүртээ өөрсөддөө байгаа утас руу мсж бичих зэргээр мэдээлэл боломжийн хирээр тараадаг. Зарим нэг хүн дугаараа сольсон тохиолдолд өөрсдөө л хэлэхгүй бол мэдэх боломжгүй. Энэ мэт шалтгаанаар мэдээлэл хүрээгүй байх. Тэрнээс санаатай хэн нэгэнд мэдээлээгүй зүйл байхгүй. Тиймээс гишүүд мэйл хаяг, утасны дугаараа үлдээнэ үү?

Алтан сүм романы тухай

11/26/2009, Posted by uiten, 3 Comments



За , сайн байцгаана уу? Би " Хөгжицгөөе"-ийн гишүүний хувьд хааяадаа блогт бичлэг оруулж байя гэж бодсымаа. -Р Энэ удаа Мишима Юкиогийн Алтан сүм романы тухай сэтгэгдлээ хуваалцъя гэж бодлоо. Ихэнхи нь уншсан байж магадгүй учраас үйл явдлыг нь нуршаад яахуу тэ ? -Р АА нээрээ ном яг хажууд байхгүй учраас үйл явдлыг яг үгээр нь бичиж чадахгүй нь... Зохиолын гол дүр нь Мизогути нь хөдөөгий ядуу ламын хүү бөгөөд бие султай, ээрүү учраас зориггүй, сул дорой, аймхай, зожиг ганцаардмал нэгэн. Нийгмийн гарал болоод өөрийн гадаад төрх нь олонхийн үнэлэмжээр тааруу дүн авдаг учраас л мань хүн сул дорой, зожиг болооз. Хүмүүс ер нь олонхид тааруулж амьдрах гэсэн хүслээсээ болж өөрийгөө их голж шилдэг гэж би боддын. За энэ ч яахуу, гол юмандаа оръё. Энэ зохиолд Алтан сүм яаж холбогддын гэхээр Мизогутигийн аав нь үргэлж Алтан сүмийн гоо үзэсгэлэнг бишрэн бахаддаг байсан агаад аавыгаа нас барсны дараа тэрээр Алтан сүмд амьдарч эхэлдэг. МИний бодлоор Алтан сүм түүний хувьд төгс хийгээд мөнхийн гоо үзэсгэлэнгийн илэрхийлэл болдог. Түүний дотор үргэлж Алтан сүм харагдаж үзэсгэлэн гоогоороо бишрүүлнэ. Алтан сүм тийм үзэсгэлэнтэй, бардам, төгс бас мөнх. Харин тэр өөрөө сул дорой, ээрүү нэгэн. Амьдралдаа ямар нэг алхам хийх бүрт / анх удаагаа эмэгтэй хүнтэй бэлгийн харилцаанд орох гэж байхад г.м... -р/ түүний дотор Алтан сүмийн үзэсгэлэнт төрх сүүмэлзэн гарч ирэх бөгөөд ингэх бүрийд тэр юу ч хийж чадахаа больдог. Энэ мэтээс нь харахад Мизогути өөрийгөө Алтансүм буюу төгс төгөлдөр хийгээд мөнхийн гоо сайхны өмнө арчаагүйгээр мэдэрдэгтэй холбоотой юм шиг санагдсан. Гол баатар маань төгс гоо сайхныг хүссэн, хайсан, олсон, тэгээд олсон тэр зүйлийнхээ эрхшээлд орсон. Хүмүүс ч бид ч гэсэн дээ, ийм л байдаг. Үргэлж төгс төгөлдрийг хайж, шаналж, олчихлоо гэхэд түүнийхээ эрхшээлд орж шаналж байдаг. Уул нь гоо сайхан бол зорилго биш , өдөр бүр ч гоо сайхан байж болно. Амьдрал бол зорилго биш амьдарч байгаа минь л амьдрал гэдэг шиг. Заавал өөрсдөдөө дарамт өгөх хэрэггүй юм шигээ ... Зохиолын төгсгөлд МИзогути Алтан сүмийг шатаахаар шийддэг. Энэ хэсэг надад хамгийн ихээр таалагддаг. Мөнх, төгс , хэзээ ч хүршгүй бардам тэр зүйл шатаж , мөхөж, гоо үзэсгэлэнгээ алдах нь өөрөөр хэлбэл сул дорой , арчаагүй өөртэй нь нэг түвшинд очих нь түүний хувьд чөлөөлөлт. Алтан сүмийг яг шатаахын өмнө зориг нь дутах үед өөртөө шивнэж зоригждог үг нь ч энэ чөлөөлөлтийг илэрхийлдэг юм шиг санагддаг. " Багштайгаа таарвал багшийг ал, ээжтэйгээ таарвал ээжийгээ ал" г.м /Яг үгээр нь санахгүй байгаа шүү/ Ээж, багшийгаа яг ал гэсэн үг биш лдээ. Тэдний эрхшээлээс гар, чөлөөлөгд гэсэн үг юм болуу гэж мунхаглаад байгаан. Сүмээ шатаачихаад амиа хорлоно гэж бодож байсан боловч Мизогути амиа хорлох нь бүү хэл , асар их таашаалыг мэдэрч , тамхи сорж байгаагаар нь зохиол төгсдөг. Энэ нь ч надад таалагддаг. Тэр гоо үзэсгэлэн, төгс төгөлдөр байх хүслийнхээ хүлээснээс ангижирсан...... За би нэг энэ талаас нь ухаж уншаад байгаан. ӨӨр санаанууд бий л дээ. Гоо сайхны хоосон мөн чанар, ямар нэг хүлээлт нтр гээд... Сонирхвол дараа оруулъя...



ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ФИЛОСОФИ богино киноны монгол хувилбарыг хийлээ ;)

11/15/2009, Posted by Anonymous, 6 Comments

Кэн Скүүландын "Philosophy of Liberty" буюу "Эрх чөлөөний философи" богино кино одоогоор бидний үзэл санааны хамгийн оновчтой илэрхийлэл болж байгаа билээ. Бид үүнийг илүү олон хүнд хүргэхийн тулд монгол хувилбарыг бий болгох хэрэгтэй гэж аль дээрээс л ярьсан даа тээ :) Дээрх хувилбарыг анхны байдлаар хүргэж байна, өөрөөр хэлбэл засагдан сайжирна. Үзээд саналаа хэлээрэй ;) Өөрийн бололцоог дайчлан киног бэлэн болгосон клубын гишүүн Амараа, Зола, Алтанбагана нартаа баярлалаа :D


Либертари зуны сургалт

7/19/2009, Posted by Nomin, One Comment

Амралт сайхан уу, манайхаан!

Монголын Либертари сан, Нээлттэй Академиас хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Либертари зуны сургалт" дөрөв дэх жилдээ "Ёл хад" амралтын газар болох гэж байна.

Хүмүүс бид төрөл садан, нутаг нуга, ярьдаг хэлнээсээ гадна үнэт зүйл, эрхэмлэх зарчим, нийгэмд хандах хандлагаараа ойлголцож, нэгдэж чаддаг билээ. Та зах зээл, ардчилал, иргэний нийгмийн үзэл санааг эргэцүүлж, чөлөөт нийгмийн үндсэн зарчимуудтай танилцан, эрх чөлөөнд суралцсан таван өдрийг Либертари үзэл санаатай хамт өнгөрүүлэхийг хүсвэл бидэнтэй нэгдээрэй.

Сургалт дунд сургуулийн ахлах ангийн сурагчдад зориулагдсан болон залуучуудад зориулагдсан хөтөлбөрөөр хоёр ээлжээр зохион байгуулагдана. Ахлах ангийн сурагчдын сургалт 2009.07.27 – 2009.07.31 хооронд, залуучуудын сургалт 2009.08.03 – 2009.08.07 хооронд явагдана.

Сургалтын нэг хүнд ногдох зардал 175 000 төгрөг. Гэхдээ та 60 000 төгрөгтэй, сургалтад суух хүсэлтэй, тэгээд мэдээж эхний 20 хүн дотор багтаад бидэнтэй холбогдвол сургалтад хамрагдах боломжтой. Учир нь бид сургалтын зөрүү зардлыг тань Либертари сангаас орчуулан гаргадаг номнуудын борлуултын ашгаас гаргах болно.

Энэ завшааныг ашиглан Либертари сангаас эрхлэн хэвлүүлсэн номыг худалдан авсан хүн бүхэнд талархая!


Сургалтын хөтөлбөр /Залуучуудын сургалт/

03.08.2009 /Даваа гараг/

08.30 - 09.00 Бүртгэл

09.00 - 10.30 Амралтанд очих

10.30 - 11.00 Байрлах

11.00 - 13.00 Танилцуулга хичээл:

Нүүр хагарцгаая

Бидний дүрэм

13.00 - 14.30 Өдрийн хоол

14.30 - 15.50 Эрх чөлөөний философи

15.50 - 16.00 Цайны завсарлага

16.00 - 17.10 Иргэний боловсол

17.10 - 17.30 Туслах хичээл

18.00 - 20.00 Оройн хоол

21.00 - 23.00 Чөлөөт ярилцлага: Айн Рандын "Эх сурвалж" зохиолын танилцуулга

04.08.2009 /Мягмар гараг/

09.00 - 10.00 Өглөөний цай

10.00 - 11.20 Иргэний нийгэм

11.20 - 11.30 Цайны завсарлага

11.30 - 12.30 Ардчилал

12.30 - 12.50 Туслах хичээл: Айн Рандын "Эх сурвалж" зохиолын дүрүүд

13.00 - 14.30 Өдрийн хоол

14.30 - 16.00 Тэгш эрх

16.00 - 16.10 Цайны завсарлага

16.10 - 17.10 Хэрэглээний логик

17.10 - 17.30 Туслах хичээл

18.00 - 20.00 Оройн хоол

21.00 - 23.00 Чөлөөт ярилцлага

05.08.2009 /Лхагва гараг/

09.00 - 10.00 Өглөөний цай

10.00 - 11.20 Австрийн эдийн засгийн сургууль

11.20 - 11.30 Цайны завсарлага

11.30 - 12.30 Австрийн эдийн засгийн сургууль

12.30 - 12.50 Туслах хичээл: Айн Рандын "Эх сурвалж" зохиолын дүрүүд

13.00 - 14.30 Өдрийн хоол

14.30 - 16.00 Шударга ёс

16.00 - 16.10 Цайны завсарлага

16.10 - 16.30 Туслах хичээл

16.30 - 18.00 Спорт өдөрлөг

18.00 - 19.00 Оройн хоол

19.00 - 21.00 Спорт өдөрлөг

06.08.2009 /Пүрэв гараг/ Орчинтой танилцах аялал хичээл

09.00 - 10.00 Өглөөний цай

10.00 - 13.00 Аялал хичээл /Экологийн боловсрол, уламжлал/

13.00 - 14.30 Бидний гарын хоол

14.30 - 17.00 Зочны цаг

18.00 - 20.00 Оройн хоол

21.00 - 23.00 Чөлөөт ярилцлага

07.08.2009 /Баасан гараг/

09.00 - 10.00 Өглөөний цай

10.00 - 11.10 Эрх зүйт ёс

11.10 - 11.20 Цайны завсарлага

11.20 - 12.40 Хязгаарлагдмал засаг

12.40 - 13.00 Туслах хичээл

13.00 - 14.30 Өдрийн хоол

14.30 - 16.00 Дүгнэлт ярилцлага

16.30 - 17.30 Буцах бэлтгэл

17.30 Хот руу буцах



Жич: Дээрх хөтөлбөр зөвхөн залуучуудын сургалтынх. Ахлах ангийханы сургалтын хөтөлбөр арай өөр шүү, арай хөнгөн хэлбэрээр бага цагаар сургалттай, найз нөхөд, дүү нартаа дамжуулаарай.
Клубыханаас сургалтанд нь өмнө нь оролцож байгаагүй гишүүд л хамрагдах боломжтой. Сургалтанд оролцох бол аль болох эртхэн холбоо барина уу, клубыхнээ аль болох хамруулах сонирхолтой байна.

Аялалтай холбоотой мэдээлэл

6/04/2009, Posted by Хөгжицгөөе клуб, One Comment

Энэ бүтэн сайны явган аялал бороо орох эсэхээс хамаарах болоод байна. Богд хан уулын дархан цаазат газрын хамгаалалтын албатай холбогдож ууланд аялахыг зөвшөөрөх эсэх талаар лавлалаа. Тэд хэлэхдээ хэрвээ бороо орохгүй энэ чигээрээ хуурай байгаад байвал явуулахгүй гэж байна. Харин бороо орвол ном ёсоор нь Төр Хурхын амаар хүн бүр 300 төгрөгний хураамжаа төлөөд ороорой гэж байна.
Цаг агаарын урьдчилсан мэдээнээс харвал энэ долоо хоногийн сүүлээр бороошино гэжээ. Хэрвээ яг бүтэн сайнд дан бороотой байвал мэдээж явж чадахгүй, зутрах байх, аягүй бол хатгаа ч авж болзошгүй. Харин хагас сайнд бороо ороод бүтэн сайндаа чийгтэй сэрүүхэн, хаяадаа бороо жаахан хаялаж байвал алхахад их тохиромжтой болно. Хэрвээ сонирхвол энд дарж Цэцээ гүний зурагнууд бас энд дарж Цэцээ гүнрүү аялсан бусад хүмүүсийн тэмдэглэлүүдийг үзээрэй.
Гал түлэх, цай чанах гэсэн ямар ч асуудал байхгүй, Манзушир хүртэл ойролцоогоор 15.00 -16.00 цаг хүртэл хоолгүй учир цүнхэндээ идэх уух юмаа базааж ирээрэй. Бас хогоо тарихгүй байхад дээд зэргээр анхаарна, ер нь нэг нэг тортой ирсэн ч яахав, хүсвэл замдаа таарсан хогийг аваад явья :) Бас үсрээл 20 орчим, сэрүүхэндүү байх учир хувцасаа бодож ирнэ бизээ.