Б.Батчулуун багштай уулзлаа.
12/15/2009, Posted by Хөгжицгөөе клуб, 2 Comments
"Эрх чөлөөнд суурилсан хөгжлийн тухай яриа" №2
12/13/2009, Posted by Хөгжицгөөе клуб, No Comment
Философийн ухааны доктор Б. Батчулуун багш "Либертарианизм-Эрх чөлөөний үзэл санаа" сэдвээр залуустай уулзаж ярилцана.
Бид "Монголын Либертари Сан"-аас эрхлэн гаргасан "Жонатан Гулибэлийн аялал ", "Нэгэн хичээлд багтаасан Либертари үзэл", Айн Рэндийн алдарт "Эх сурвалж" романы анхны хэвлэлт зэргийг Б.Батчулуун багшийн орчуулгаар хүлээн авч байсан билээ.
Хэзээ: 12 сарын 15-ны мягмар гарагт 17 цагаас
Хаана: Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн 301 тоот танхимд
Лекц хэн бүхэнд нээлттэй :)
"Эрх чөлөөнд суурилсан хөгжлийн тухай яриа" эхэллээ
12/08/2009, Posted by Anonymous, 3 Comments
"Хөгжицгөөе" клуб байгуулагдсан нь 2006 оны 9 сарын 29-нд анх зохион байгуулагдсан "Эрх чөлөөнд суурилсан хөгжлийн тухай яриа"-аас үүдэлтэй билээ. Баасан гараг бүрийн 5 цагаас уламжлал болон зохион байгуулагдаж эхэлсэн лекц-ярилцлагын үзэл санаагаараа нэгдсэн оролцогч залуус хамтдаа хөгжих зорилгоор клуб байгуулсан.
Эрх чөлөөнд суурилсан хөгжлийн тухай яриа
12/07/2009, Posted by uiten, No Comment
• Хаана : Хууль зүйн үндэсний төвийн 304 тоот танхим
• Хэзээ : 12 сарын 08ны 17:00 цагаас
Та бүхэн хүрэлцэн ирээрэй.
Жич:
Алтан сүм романы тухай
11/26/2009, Posted by uiten, 3 Comments

Мизогути амиа хорлох нь бүү хэл , асар их таашаалыг мэдэрч , тамхи сорж байгаагаар нь зохиол төгсдөг. Энэ нь ч надад таалагддаг. Тэр гоо үзэсгэлэн, төгс төгөлдөр байх хүслийнхээ хүлээснээс ангижирсан...... За би нэг энэ талаас нь ухаж уншаад байгаан. ӨӨр санаанууд бий л дээ. Гоо сайхны хоосон мөн чанар,
ямар нэг хүлээлт нтр гээд... Сонирхвол дараа оруулъя...

ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ФИЛОСОФИ богино киноны монгол хувилбарыг хийлээ ;)
11/15/2009, Posted by Anonymous, 6 Comments
Либертари зуны сургалт
7/19/2009, Posted by Nomin, One Comment
Амралт сайхан уу, манайхаан!Монголын Либертари сан, Нээлттэй Академиас хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Либертари зуны сургалт" дөрөв дэх жилдээ "Ёл хад" амралтын газар болох гэж байна.
Хүмүүс бид төрөл садан, нутаг нуга, ярьдаг хэлнээсээ гадна үнэт зүйл, эрхэмлэх зарчим, нийгэмд хандах хандлагаараа ойлголцож, нэгдэж чаддаг билээ. Та зах зээл, ардчилал, иргэний нийгмийн үзэл санааг эргэцүүлж, чөлөөт нийгмийн үндсэн зарчимуудтай танилцан, эрх чөлөөнд суралцсан таван өдрийг Либертари үзэл санаатай хамт өнгөрүүлэхийг хүсвэл бидэнтэй нэгдээрэй.
Сургалт дунд сургуулийн ахлах ангийн сурагчдад зориулагдсан болон залуучуудад зориулагдсан хөтөлбөрөөр хоёр ээлжээр зохион байгуулагдана. Ахлах ангийн сурагчдын сургалт 2009.07.27 – 2009.07.31 хооронд, залуучуудын сургалт 2009.08.03 – 2009.08.07 хооронд явагдана.
Сургалтын нэг хүнд ногдох зардал 175 000 төгрөг. Гэхдээ та 60 000 төгрөгтэй, сургалтад суух хүсэлтэй, тэгээд мэдээж эхний 20 хүн дотор багтаад бидэнтэй холбогдвол сургалтад хамрагдах боломжтой. Учир нь бид сургалтын зөрүү зардлыг тань Либертари сангаас орчуулан гаргадаг номнуудын борлуултын ашгаас гаргах болно.
Энэ завшааныг ашиглан Либертари сангаас эрхлэн хэвлүүлсэн номыг худалдан авсан хүн бүхэнд талархая!
Сургалтын хөтөлбөр /Залуучуудын сургалт/
03.08.2009 /Даваа гараг/
08.30 - 09.00 Бүртгэл
09.00 - 10.30 Амралтанд очих
10.30 - 11.00 Байрлах
11.00 - 13.00 Танилцуулга хичээл:
Нүүр хагарцгаая
Бидний дүрэм
13.00 - 14.30 Өдрийн хоол
14.30 - 15.50 Эрх чөлөөний философи
15.50 - 16.00 Цайны завсарлага
16.00 - 17.10 Иргэний боловсол
17.10 - 17.30 Туслах хичээл
18.00 - 20.00 Оройн хоол
21.00 - 23.00 Чөлөөт ярилцлага: Айн Рандын "Эх сурвалж" зохиолын танилцуулга
04.08.2009 /Мягмар гараг/
09.00 - 10.00 Өглөөний цай
10.00 - 11.20 Иргэний нийгэм
11.20 - 11.30 Цайны завсарлага
11.30 - 12.30 Ардчилал
12.30 - 12.50 Туслах хичээл: Айн Рандын "Эх сурвалж" зохиолын дүрүүд
13.00 - 14.30 Өдрийн хоол
14.30 - 16.00 Тэгш эрх
16.00 - 16.10 Цайны завсарлага
16.10 - 17.10 Хэрэглээний логик
17.10 - 17.30 Туслах хичээл
18.00 - 20.00 Оройн хоол
21.00 - 23.00 Чөлөөт ярилцлага
05.08.2009 /Лхагва гараг/
09.00 - 10.00 Өглөөний цай
10.00 - 11.20 Австрийн эдийн засгийн сургууль
11.20 - 11.30 Цайны завсарлага
11.30 - 12.30 Австрийн эдийн засгийн сургууль
12.30 - 12.50 Туслах хичээл: Айн Рандын "Эх сурвалж" зохиолын дүрүүд
13.00 - 14.30 Өдрийн хоол
14.30 - 16.00 Шударга ёс
16.00 - 16.10 Цайны завсарлага
16.10 - 16.30 Туслах хичээл
16.30 - 18.00 Спорт өдөрлөг
18.00 - 19.00 Оройн хоол
19.00 - 21.00 Спорт өдөрлөг
06.08.2009 /Пүрэв гараг/ Орчинтой танилцах аялал хичээл
09.00 - 10.00 Өглөөний цай
10.00 - 13.00 Аялал хичээл /Экологийн боловсрол, уламжлал/
13.00 - 14.30 Бидний гарын хоол
14.30 - 17.00 Зочны цаг
18.00 - 20.00 Оройн хоол
21.00 - 23.00 Чөлөөт ярилцлага
07.08.2009 /Баасан гараг/
09.00 - 10.00 Өглөөний цай
10.00 - 11.10 Эрх зүйт ёс
11.10 - 11.20 Цайны завсарлага
11.20 - 12.40 Хязгаарлагдмал засаг
12.40 - 13.00 Туслах хичээл
13.00 - 14.30 Өдрийн хоол
14.30 - 16.00 Дүгнэлт ярилцлага
16.30 - 17.30 Буцах бэлтгэл
17.30 Хот руу буцах
Жич: Дээрх хөтөлбөр зөвхөн залуучуудын сургалтынх. Ахлах ангийханы сургалтын хөтөлбөр арай өөр шүү, арай хөнгөн хэлбэрээр бага цагаар сургалттай, найз нөхөд, дүү нартаа дамжуулаарай.
Клубыханаас сургалтанд нь өмнө нь оролцож байгаагүй гишүүд л хамрагдах боломжтой. Сургалтанд оролцох бол аль болох эртхэн холбоо барина уу, клубыхнээ аль болох хамруулах сонирхолтой байна.