
Өөр зүйл хэлмээргүй байна, зүгээр л уншаад үзээрэй гэж зөвлөе. Илүү дэлгэрэнгүйгээр номыг уншигчдын уулзалт ч юмуу клубынхээ уран зохиолын өдрөөр ярилцацгаана гэж найдаж байна.
Уншсан хүнд ямар нэг зүйл "халдварлана" гэдэгт итгэлтэй байна.
Номын эрх

Эх сурвалж романы ерөнхий өгүүлэмж нь Ховард Роаркийн дүрээр архитектур буюу уран барилга дахь шинэ хуучин хэв маяг, үзэл санааны тэмцэлийн тухай өгүүлсэн мэтээр ойлгогдох юм. Залуу архитектурч Роарк чухамхүү хуучинсаг хэвшмэл стандарт, дундаж зууны уран барилгын хэв маягийг эсэргүүцэж буй хэдий ч үнэн чанартаа түүний тэмцэл нь коллективист үзлийн эсрэг тэмцэж буй индивид буюу хувь хүнийг харуулахыг Айн Рэнд зорьсон ажээ. Нэг үгээр хэлбэл, Эх сурвалж нь коллективизм, альтуруизмын худал хуурмаг тал; эгоизм, индивидуализмын үзэл санааг хоёргүй утгаар магтан дуулсан; философи, социологи, ёс зүй, гоо зүй, сэтгэл зүйн асуудлуудыг хөндсөн хүчирхэг роман юм. Энэ ч утгаараа роман АНУ-ын оюунлаг хүрээнийхний дунд ширүүн маргаан, хэлэлцүүлгийг өрнүүлж байжээ. Монгол уншигчдын дунд ч гэсэн басхүү ширүүхэн маргаан өрнөх нь дамжиггүй юм.
Гоё мэдээлэл байна. Чадвал авч унших юмсан. Оюутан хүнд ном худалдаж аваад унших боломж тааруухан байдаг нь харамсалтай шүү. Очоод суугаад унших номын сан байгаа болов уу?
1984-тэй дүйцэхүйц бол бас л агуу бүтээл байлгүй дээ. Би л хувьдаа 1984-ийг уншиж суухад зарим үед нуруугаар хүйт оргиод л, яг л бидний амьдарч байгаа нийгмийг хэлээд байгаа юм шиг санагдаж байсан шүү...
Ene uneheer gaihaltai...
Tanai klub uil ajillagaagaa yawuulj baigaa yumuu?