Эрх чөлөө хүн бүрт заяамал учир бид зөвхөн өөрийн хувь заяагаа өөрөө л мэдэх ёстой гэж итгэдэг, энэ үзэл санаагаа түгээх, хамтдаа хөгжих зорилготой оюутан, залуус.

Алхаад байх уу, залуусаа...

5/31/2009, Posted by Хөгжицгөөе клуб, 2 Comments


















Бүгдэнд энэ өдрийн мэнд!
Клубыхан өнгөрсөн долоо хоногийн уулзалтаар урин дулаан цаг ирж, бас бүгдэнгийнх нь хичээл ном завсарлаж байгаа учир хамтдаа салхинд гарч явган аялал хийхээр ярилцлаа. Аялалын маршрут явганаар Богдхан уулын Цэцээ гүн оргилоор дайраад Манзуширын хийд хүрээд буцаад Улаанбаатарлуу унаагаар ирнэ.
Явган аялалд оролцох эрх клубын шинэ хуучин гишүүд, үйл ажиллагаанд оролцож байсан бүгдэнд нь нээлттэй. Уух уус, зам зуурын бага сага хүнс, бас алхахад эвтэйхэн хувцас хэрэглэлээ бэлдээд ирээрэй. Аялал 6-р сарын 7-ны Ням гарагийн 08.00 цагт Соёлын төв өргөөний үүднээс эхэлнэ.

Аялалд оролцох бол өмнө нь 99022416-руу холбогдож заавал бүртгүүлээрэй.

PS: Энэ зургийг санаж байна уу, авахуулж байсан үеэс нь 3 жил өнгөрсөн байна.

2 Comments

Мэргэн Б @ May 31, 2009 at 7:31 AM

Санаж байна аа. Сайхан зугаалга болж билээ, буцахдаа аадар бороонд шалба норж билээ хэхэ

Chingundorj @ June 5, 2009 at 9:16 AM

Таньдаг хүмүүс харагдаад ч байх шиг