Эрх чөлөө хүн бүрт заяамал учир бид зөвхөн өөрийн хувь заяагаа өөрөө л мэдэх ёстой гэж итгэдэг, энэ үзэл санаагаа түгээх, хамтдаа хөгжих зорилготой оюутан, залуус.

ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ФИЛОСОФИ богино киноны монгол хувилбарыг хийлээ ;)

11/15/2009, Posted by Anonymous, 6 Comments

Кэн Скүүландын "Philosophy of Liberty" буюу "Эрх чөлөөний философи" богино кино одоогоор бидний үзэл санааны хамгийн оновчтой илэрхийлэл болж байгаа билээ. Бид үүнийг илүү олон хүнд хүргэхийн тулд монгол хувилбарыг бий болгох хэрэгтэй гэж аль дээрээс л ярьсан даа тээ :) Дээрх хувилбарыг анхны байдлаар хүргэж байна, өөрөөр хэлбэл засагдан сайжирна. Үзээд саналаа хэлээрэй ;) Өөрийн бололцоог дайчлан киног бэлэн болгосон клубын гишүүн Амараа, Зола, Алтанбагана нартаа баярлалаа :D


Либертари зуны сургалт

7/19/2009, Posted by Nomin, One Comment

Амралт сайхан уу, манайхаан!

Монголын Либертари сан, Нээлттэй Академиас хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Либертари зуны сургалт" дөрөв дэх жилдээ "Ёл хад" амралтын газар болох гэж байна.

Хүмүүс бид төрөл садан, нутаг нуга, ярьдаг хэлнээсээ гадна үнэт зүйл, эрхэмлэх зарчим, нийгэмд хандах хандлагаараа ойлголцож, нэгдэж чаддаг билээ. Та зах зээл, ардчилал, иргэний нийгмийн үзэл санааг эргэцүүлж, чөлөөт нийгмийн үндсэн зарчимуудтай танилцан, эрх чөлөөнд суралцсан таван өдрийг Либертари үзэл санаатай хамт өнгөрүүлэхийг хүсвэл бидэнтэй нэгдээрэй.

Сургалт дунд сургуулийн ахлах ангийн сурагчдад зориулагдсан болон залуучуудад зориулагдсан хөтөлбөрөөр хоёр ээлжээр зохион байгуулагдана. Ахлах ангийн сурагчдын сургалт 2009.07.27 – 2009.07.31 хооронд, залуучуудын сургалт 2009.08.03 – 2009.08.07 хооронд явагдана.

Сургалтын нэг хүнд ногдох зардал 175 000 төгрөг. Гэхдээ та 60 000 төгрөгтэй, сургалтад суух хүсэлтэй, тэгээд мэдээж эхний 20 хүн дотор багтаад бидэнтэй холбогдвол сургалтад хамрагдах боломжтой. Учир нь бид сургалтын зөрүү зардлыг тань Либертари сангаас орчуулан гаргадаг номнуудын борлуултын ашгаас гаргах болно.

Энэ завшааныг ашиглан Либертари сангаас эрхлэн хэвлүүлсэн номыг худалдан авсан хүн бүхэнд талархая!


Сургалтын хөтөлбөр /Залуучуудын сургалт/

03.08.2009 /Даваа гараг/

08.30 - 09.00 Бүртгэл

09.00 - 10.30 Амралтанд очих

10.30 - 11.00 Байрлах

11.00 - 13.00 Танилцуулга хичээл:

Нүүр хагарцгаая

Бидний дүрэм

13.00 - 14.30 Өдрийн хоол

14.30 - 15.50 Эрх чөлөөний философи

15.50 - 16.00 Цайны завсарлага

16.00 - 17.10 Иргэний боловсол

17.10 - 17.30 Туслах хичээл

18.00 - 20.00 Оройн хоол

21.00 - 23.00 Чөлөөт ярилцлага: Айн Рандын "Эх сурвалж" зохиолын танилцуулга

04.08.2009 /Мягмар гараг/

09.00 - 10.00 Өглөөний цай

10.00 - 11.20 Иргэний нийгэм

11.20 - 11.30 Цайны завсарлага

11.30 - 12.30 Ардчилал

12.30 - 12.50 Туслах хичээл: Айн Рандын "Эх сурвалж" зохиолын дүрүүд

13.00 - 14.30 Өдрийн хоол

14.30 - 16.00 Тэгш эрх

16.00 - 16.10 Цайны завсарлага

16.10 - 17.10 Хэрэглээний логик

17.10 - 17.30 Туслах хичээл

18.00 - 20.00 Оройн хоол

21.00 - 23.00 Чөлөөт ярилцлага

05.08.2009 /Лхагва гараг/

09.00 - 10.00 Өглөөний цай

10.00 - 11.20 Австрийн эдийн засгийн сургууль

11.20 - 11.30 Цайны завсарлага

11.30 - 12.30 Австрийн эдийн засгийн сургууль

12.30 - 12.50 Туслах хичээл: Айн Рандын "Эх сурвалж" зохиолын дүрүүд

13.00 - 14.30 Өдрийн хоол

14.30 - 16.00 Шударга ёс

16.00 - 16.10 Цайны завсарлага

16.10 - 16.30 Туслах хичээл

16.30 - 18.00 Спорт өдөрлөг

18.00 - 19.00 Оройн хоол

19.00 - 21.00 Спорт өдөрлөг

06.08.2009 /Пүрэв гараг/ Орчинтой танилцах аялал хичээл

09.00 - 10.00 Өглөөний цай

10.00 - 13.00 Аялал хичээл /Экологийн боловсрол, уламжлал/

13.00 - 14.30 Бидний гарын хоол

14.30 - 17.00 Зочны цаг

18.00 - 20.00 Оройн хоол

21.00 - 23.00 Чөлөөт ярилцлага

07.08.2009 /Баасан гараг/

09.00 - 10.00 Өглөөний цай

10.00 - 11.10 Эрх зүйт ёс

11.10 - 11.20 Цайны завсарлага

11.20 - 12.40 Хязгаарлагдмал засаг

12.40 - 13.00 Туслах хичээл

13.00 - 14.30 Өдрийн хоол

14.30 - 16.00 Дүгнэлт ярилцлага

16.30 - 17.30 Буцах бэлтгэл

17.30 Хот руу буцах



Жич: Дээрх хөтөлбөр зөвхөн залуучуудын сургалтынх. Ахлах ангийханы сургалтын хөтөлбөр арай өөр шүү, арай хөнгөн хэлбэрээр бага цагаар сургалттай, найз нөхөд, дүү нартаа дамжуулаарай.
Клубыханаас сургалтанд нь өмнө нь оролцож байгаагүй гишүүд л хамрагдах боломжтой. Сургалтанд оролцох бол аль болох эртхэн холбоо барина уу, клубыхнээ аль болох хамруулах сонирхолтой байна.

Аялалтай холбоотой мэдээлэл

6/04/2009, Posted by Хөгжицгөөе клуб, One Comment

Энэ бүтэн сайны явган аялал бороо орох эсэхээс хамаарах болоод байна. Богд хан уулын дархан цаазат газрын хамгаалалтын албатай холбогдож ууланд аялахыг зөвшөөрөх эсэх талаар лавлалаа. Тэд хэлэхдээ хэрвээ бороо орохгүй энэ чигээрээ хуурай байгаад байвал явуулахгүй гэж байна. Харин бороо орвол ном ёсоор нь Төр Хурхын амаар хүн бүр 300 төгрөгний хураамжаа төлөөд ороорой гэж байна.
Цаг агаарын урьдчилсан мэдээнээс харвал энэ долоо хоногийн сүүлээр бороошино гэжээ. Хэрвээ яг бүтэн сайнд дан бороотой байвал мэдээж явж чадахгүй, зутрах байх, аягүй бол хатгаа ч авж болзошгүй. Харин хагас сайнд бороо ороод бүтэн сайндаа чийгтэй сэрүүхэн, хаяадаа бороо жаахан хаялаж байвал алхахад их тохиромжтой болно. Хэрвээ сонирхвол энд дарж Цэцээ гүний зурагнууд бас энд дарж Цэцээ гүнрүү аялсан бусад хүмүүсийн тэмдэглэлүүдийг үзээрэй.
Гал түлэх, цай чанах гэсэн ямар ч асуудал байхгүй, Манзушир хүртэл ойролцоогоор 15.00 -16.00 цаг хүртэл хоолгүй учир цүнхэндээ идэх уух юмаа базааж ирээрэй. Бас хогоо тарихгүй байхад дээд зэргээр анхаарна, ер нь нэг нэг тортой ирсэн ч яахав, хүсвэл замдаа таарсан хогийг аваад явья :) Бас үсрээл 20 орчим, сэрүүхэндүү байх учир хувцасаа бодож ирнэ бизээ.

Алхаад байх уу, залуусаа...

5/31/2009, Posted by Хөгжицгөөе клуб, 2 Comments


















Бүгдэнд энэ өдрийн мэнд!
Клубыхан өнгөрсөн долоо хоногийн уулзалтаар урин дулаан цаг ирж, бас бүгдэнгийнх нь хичээл ном завсарлаж байгаа учир хамтдаа салхинд гарч явган аялал хийхээр ярилцлаа. Аялалын маршрут явганаар Богдхан уулын Цэцээ гүн оргилоор дайраад Манзуширын хийд хүрээд буцаад Улаанбаатарлуу унаагаар ирнэ.
Явган аялалд оролцох эрх клубын шинэ хуучин гишүүд, үйл ажиллагаанд оролцож байсан бүгдэнд нь нээлттэй. Уух уус, зам зуурын бага сага хүнс, бас алхахад эвтэйхэн хувцас хэрэглэлээ бэлдээд ирээрэй. Аялал 6-р сарын 7-ны Ням гарагийн 08.00 цагт Соёлын төв өргөөний үүднээс эхэлнэ.

Аялалд оролцох бол өмнө нь 99022416-руу холбогдож заавал бүртгүүлээрэй.

PS: Энэ зургийг санаж байна уу, авахуулж байсан үеэс нь 3 жил өнгөрсөн байна.

Алаг хүн

5/18/2009, Posted by Хөгжицгөөе клуб, 3 Comments

Клубын нэг уулзалтан дээр сэтгүүлч Х.Болор-Эрдэнийн “Улаан хүн” өгүүллэгийг уншиж, өөр хоорондоо хэлэлцүүлэг өрнүүлэх явцад өгүүллэгийн хэллэг энгийн боловч илэрхийлсэн санаа нь надад тулгардаг асуудлуудыг маш ойлгомжтой, сонирхолтойгоор тавьсан байсан. Өөрөөр хэлбэл миний ертөнцийг үзэх үзэл, итгэл үнэмшил, амьдралын үнэт зүйлс, үзэл бодол бүрэлдэн төлөвшихөд бусад хүмүүс болон нийгмийн зүгээс нөлөөлдөг нөлөөллийг бүдүүвчлэн гаргасан мэт. Тэгэхээр энд би өөрт төрсөн бодлоо бусадтай хуваалцахыг хүссэн юм.

Тус өгүүллэгт гардаг маш эртний уламжлалтай гэх солонгийн долоон өнгийн Улаан, Шарын бүлэг нь хуучны зан заншил, соёл уламжлал дээр тогтсон амьдралын хэв маяг, үзэл суртлыг илэрхийлж байна. Энэ нь аливаа зүйлсийн цаад учир шалтгаан, мөн чанарыг нь сайтар мэдэхгүй атлаа уламжилж ирсэн үзэл бодол, амьдралын хэв маягийг хувь хүнд шууд тулгаж, түүнээс гажсан нэгнийг олон хэлбэрээр шийтгэж, залхааж байдаг хэлбэрийг илтгэнэ. Өөрөөр хэлбэл хувь хүмүүсийг нэгэн хэвэнд цутгасан мэт адил байхыг шаардаж, үүнээс зөрсөн тохиолдолд хувь хүний эрх, эрх чөлөөг булааж авахаас ч буцдаггүй. Миний өдөр тутмын амьдралд хэн нэгнээс энэ мэт дарамт шахалт ирдэг. Тухайлбал ах маань хуучны Монгол заншил нэрээр надад таалагддаггүй олон зүйлийг хийлгэхийг хүсдэг. Түүнд Монгол зан заншлаа надад хүчээр заах нь чухал болохоос миний дуртай, дургүй байгаа нь тийм ч чухал биш.

Цагаан сараар л гэхэд ууцны мах эвдэж суруулахаар бүтэн оройжин махтай ноцолдуулж, гарыг минь амьтны цусаар будсан. Энэ надад сайхан байгаагүй ээ.
Мөн өгүүллэгт хүүхдүүд төрөхдөө яг ижил өнгөтэй төрдөг боловч өсөж, томрохын хэрээр өнгө нь өөрчлөгдөж, хэрвээ эцэг эхээсээ өөр өнгөтэй бол тэрхүү өөрийн хувирч буй өнгийн бүлэгт хаягдах зовлонг амсдаг тухай дурдсан байдаг. Энэ нь гэр бүл, найз нөхөд, нийгмийн зүгээс хуучны гэх тэрхүү зан заншил, соёл уламжлал, амьдралын хэв маягаас гажсан тохиолдолд шийтгэл хүлээлгэж байдгийг илтгэжээ. Миний бодлоор хувь хүний үзэл бодол, эрхэмлэх зүйлс нь түүний амьдралын явцад бүрэлдэн тогтдог болохоос төрөхдөө уламжилж ирдэг юм биш. Тиймээс ч хүн амьдралдаа маш олон сонголт хийх боломжийг эдэлж байдаг. Гэтэл урт удаан хугацаанд ноёрхсон Улаан, Шарын мэт амьдралын хэв маяг нь хувь хүнд тэрхүү сонголт хийх боломжийг төрөхөд нь л үгүй хийж байна. Учир нь өөрсдийн менталитетийг тухайн хүүхэд шууд хүлээж авахыг тулган, өөрсдийн амьдралын хэв маягаар явахыг шаардаж байна. Ингэснээрээ сонголт хийж мэддэгүй, аливаа зүйлийн цаад мөн чанарыг тунгаан боддогүй, бусдыг аялдан дагагч нэгнийг багаас нь бэлтгэж, хувь хүний эрх, эрх чөлөөг боймилж, амь бөхтэй оршин буй тэрхүү нийгмийн залгамж халааг бэлдэж байна. Үнэндээ эдгээр бүлгүүдэд хамаарах хүмүүс тухайн амьдралын хэв маягийн үнэн дүр төрхийг сайтар мэддэгүй, зөвхөн тийм л байх ёстой гэсэн үзэл бодлоор бүх зүйлд ханддаг, нэг ёсны амьгүй албатууд болж төлөвшдөг. Үүний тод жишээ нь төвлөрсөн төлөвлөгөөт социалист нийгмийн төлөвлөгдсөн зарим иргэд юм.

Харин би энэ хэв маягийг эдвэх ёстой гэдгийг илэрхийлэгч алаг хүн байхыг хүсч байна. Алаг хүн хэдий болзол тавьж, Улбар шар хүнд тусалдаг боловч “үнэгүй юм гэж байдаггүй” гэдгийг мэддэг, шинийг эрэлхийлэгч, амьдралдаа идэвхитэй ханддаг, нөхцөл байдалд амархан зохицдог, эрх чөлөөгөө бүрэн мэдэрсэн хувь хүний жишээ болж байна. Алаг хүн амьдралын баяр баясал, хөгжил цэнгэлийг мэдэрдэг, түүндээ тэмүүлдэг, энэ нь ч түүний индивидуаль байдалтай холбоотой байх. Тиймдээ ч би өөрийнхөө эрх, эрх чөлөөг мэдэрч, бусдад садаа болохгүй, хэн нэгний төлөвлөснөөр амьдрахгүй, өөрийн сонголтоор амьдрахыг хичээдэг.

Клубын нэг гишүүнээс ирүүлэв.

Өөрчлөх боломж

5/13/2009, Posted by Хөгжицгөөе клуб, No Comment



Тайлбар: Энэ бол клубын гишүүн Номин миний нэгдэж буй байр суурь болохоос "Хөгжицгөөе" клубын нийт гишүүдийг байр суурийг илэрхийлэхгүй болно.

Эх сурвалж хэн авмаар байна!

3/09/2009, Posted by Хөгжицгөөе клуб, No Comment

Та бүхнийг түрүүчийн уулзалт дээр зарласан жижиг тэмцээнд бэлдэж байгаа гэж найдаж байна. Өөрт тохиолдсон ямар нэг тохиодлыг өөрийн үзэл бодол, үнэт зүйл, итгэл үнэмшилдээ тулгуурлан дүгнэлт хийсэн эссэ маягийн зүйл бичиж ирүүлэхийг хүссэн байгаа. Шагнал нь "Эх сурвалж" ном. Эссэ хүлээж авах сүүлийн хугацаа 12-ний Пүрэв гараг дуустал. letsdevelop@gmail.com юмуу хөтлөгч Номин миний хаягруу явуулж болно.

Дашрамд хэлэхэд энэ долоо хоногийн лекц 14-ний хагас сайнд 13.00 цагт Хууль зүйн сургууль дээр "Иргэний нийгэм, ардчиллын тухай" сэдвээр болно.