Эрх чөлөө хүн бүрт заяамал учир бид зөвхөн өөрийн хувь заяагаа өөрөө л мэдэх ёстой гэж итгэдэг, энэ үзэл санаагаа түгээх, хамтдаа хөгжих зорилготой оюутан, залуус.

New Year Party 2010-2011

12/21/2010, Posted by Хөгжицгөөе клуб, One Comment

Hi all,

Хөгжицгөөе клубын шинэ оноо угтах “Celebrities’ New Year Party” болох гэж байна. Үдэшлэгт клубын гишүүд болон “Эрх чөлөөнд суурилсан хөгжлийн тухай яриа”-нд идэвхтэй оролцсон, үнэт зүйл, үзэл санаагаараа бидэнтэй нэгдэж байгаа залуусыг урьж байна.

Хамтран зохион байгуулагч: Young Women for Change клуб

Хэзээ: 2010 оны 12 сарын 27 өдөр 19 цагт

Хаана: Xanadu Art Gallery

Dress code: “Celebrities’ New Year Party” сэдэвтэй учир өөртөө байгаа шинэ жилийн хувцàñàà түшиглэн ямар нэгэн Дэлхийн эсвэл Монголын Од буюу Олны танил хүний дүрд хувирна. Гэхдээ 100 % адилхан болох гэж шаналсаны хэрэггүй шүү. Ямар нэгэн байдлаар, жижиг зүйлээрээ л хэн нэгний онцлогийг сонирхолтой, хөгжилтэйгээр илэрхийлж áîëíî ø¿¿ äýý :)

Tax: 11 000 төгрөг - үүнд “Óëààí õèâñíèé ¸ñëîë, õºãæèëòýé áàÿðûí õºòºëáºð, 3 êîêòåéëü áàãòàæ áàéíà.

Хүний тоо хязгаартай тул Та 12 сарын 25-ны дотор урьдчилан бүтгүүлнэ үү.

Холбоо барих утас: 9903 6187

Бүх гишүүдийн уулзалт

11/04/2010, Posted by Хөгжицгөөе клуб, No Comment

Hi all,

Хөгжицгөөе клубын бүх гишүүдийн уулзалт хагассайн өдөр буюу 11 сарын 06-нд болох гэж байна.

Уулзалтад идэвхтэй гишүүдээс гадна хуучин гишүүд мөн клубын үйл ажиллагааг сонирхож, танилцахыг хүссэн хүн бүрийг урьж байна.

Уулзалт дээр клубын танилцуулгыг хийж мөн дотоод зохион байгуулалтын асуудлуудаа хэлэлцэнэ.

11 сарын 6-нд 14 цаг 30 минутаас
"Зориг сан"-гийн байрны 1 давхар 101 тоот


Тэнд уулзацгаая,
LDC

ТЕННИС ӨДӨРЛӨГ

10/29/2010, Posted by Хөгжицгөөе клуб, No Comment

LDC-iin buh gishuudiin anhaarald (huuchin, shine bugd :) )

Ene doloo honogiin butensain buyu 10-n sariin 31-nii udur SPORT UDURLUG yag bolohoor bolloo. SPORT udurluguur TENNIS togloh hevendee shvv Beltgeliin huvtsas bolon ket buztei ireh heregtei yum bnlee shuu:) aa tegeed bas rakettai irvel bur sain ^_^

Sport udurlug bytensain udriin 7-n tsagaas "OCH" tennis club-t bolno. OCH club n Niisleliin shuuhiin ard bairladag. Lavlah zuil baival 9915 4757 ruu zalgaarai:)

See you there
LDC

New Year Party 2010 !!!

12/22/2009, Posted by Хөгжицгөөе клуб, One Comment

Хөгжицгөөе клуб 2010 оныг угтах шинэ жилийн party-гаа 12 сарын 29-нд Xanadu Art Gallery-д хийхээр боллоо.

Уламжлалаараа босоо cocktail party байх болно ;)
Bold
Dress code: гоёлын.

Тах: 8800 төг - Үүнд cocktail, ундаа, ус, баярын бялуу, зууш зэрэг багтана.

Party маань ямар болдгийг урьд жилүүдэд орж байсан гишүүд маань мэдэж байгаа ;) Ямар ч байсан гиюүрэх завдал өгөхгүй сонирхолтой халуухан үдэшлэг байна гэж итгэж байна.

Клубын хуучин, хуучивтар, шинэ, шив шинэхэн гишүүдийг 99636187 утсанд 12 сарын 26-ны дотор бүртгэнэ. Хүний тоод тодорхой хязгаар бий шүү. Тиймээс яаравчлаарай!

Õîëáîî áàðèõ óòàñ: 99636187

"Эрх чөлөөнд суурилсан хөгжлийн тухай яриа" №3

12/22/2009, Posted by Хөгжицгөөе клуб, No Comment















Өчигдөр бид Бат-Үүл гишүүнтэй уулзаж халуун яриа өрнүүллээ.
Тэрээр "20 жилийн Ардчилал. Өнгөрсөн ба ирээдүй" сэдвийн дор Ардчилсан хувьсгалын түүх, Монгол улсын ирээдүй болоод Эрх чөлөө, Ардчиллын үнэт зүйлсийн талаар бодлоо хуваалцсан. Бүгд эсэхийг мэдэхгүй ч олон хүмүүс сэтгэл хангалуун ярилцлагын танхимаас гарсан шүү :)

Зураг: Хөгжицгөөе клубын зарим гишүүд болон ярилцлагын идэвхтэй оролцогч зарим залуус :)

Б.Батчулуун багштай уулзлаа.

12/15/2009, Posted by Хөгжицгөөе клуб, 2 Comments


Өчигдрийн яриаг маань өрнүүлсэн хүн бол олон либертари зохиолыг орчуулсан, монголд либертари үзлийг танин мэдэхэд хувь нэмрээ оруулсан анхдагчдын нэг философийн ухааны доктор Батчулуун багш байлаа. Тэрээр либертари зарчмыг баримтлан амьдрах хэв маягийн талаар бидэнтэй илэн далангүй ярилцсан. Ярианы төгсгөлд либертари үзэл зарчмыг илүү ойлгох, өөртөө төлөвшүүлэхийг хүсвэл ном зохиолыг нь л унш гэж зөвлөв. Өөрийн үнэт цагаа бидэнд зориулсан танд баярлалаа. Энэ үзлийг сонирхож байгаа залуусдаа Бергландын "Нэгэн хичээлд багтаасан либертари үзэл", Кэн Скүүландын "Жонатан Гулибелийн аялал", Нобелийн шагналт Хаекийн "Боолчлогдох зам", Айн Рэндийн "Эх сурвалж", Мизесийн "Либерализм", Найжель Ашфордын "Чөлөөт нийгмийн үндсэн зарчмууд" зэрэг "Монголын Либертари Сан"-аас эрхлэн гаргасан номнуудыг нухацтай шимтэн уншихийг хүсье ;)



"Эрх чөлөөнд суурилсан хөгжлийн тухай яриа" №2

12/13/2009, Posted by Хөгжицгөөе клуб, No Comment


Философийн ухааны доктор Б. Батчулуун багш "Либертарианизм-Эрх чөлөөний үзэл санаа" сэдвээр залуустай уулзаж ярилцана.

Бид "Монголын Либертари Сан"-аас эрхлэн гаргасан "Жонатан Гулибэлийн аялал ", "Нэгэн хичээлд багтаасан Либертари үзэл", Айн Рэндийн алдарт "Эх сурвалж" романы анхны хэвлэлт зэргийг Б.Батчулуун багшийн орчуулгаар хүлээн авч байсан билээ.

Хэзээ: 12 сарын 15-ны мягмар гарагт 17 цагаас

Хаана: Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн 301 тоот танхимд

Лекц хэн бүхэнд нээлттэй :)

"Эрх чөлөөнд суурилсан хөгжлийн тухай яриа" эхэллээ

12/08/2009, Posted by Anonymous, 3 Comments



"Хөгжицгөөе" клуб байгуулагдсан нь 2006 оны 9 сарын 29-нд анх зохион байгуулагдсан "Эрх чөлөөнд суурилсан хөгжлийн тухай яриа"-аас үүдэлтэй билээ. Баасан гараг бүрийн 5 цагаас уламжлал болон зохион байгуулагдаж эхэлсэн лекц-ярилцлагын үзэл санаагаараа нэгдсэн оролцогч залуус хамтдаа хөгжих зорилгоор клуб байгуулсан
.
Ингээд бүтэн жил хагас тасралтгүй үргэлжилсэн яриа маань хэсэг завсарласны эцэст өчигдөр буюу 2009 оны 12 сарын 08-нд УИХ-ын гишүүн З.Энхболдтой уулзсанаар эхэллээ. Клубын гишүүн Баагийгийн хэлснээр "мэдээллийн шок"-нд оруулдаг уулзалт маань Энхболд гишүүний Монгол улсын уул уурхайн асуудлаарх халуун сэдвээр эхэлж хүний хөгжлийн талаарх яриагаар өндөрлөлөө. Бидний урилгыг хүлээн авч ирсэн Энхболд гишүүн болон ухаалаг асуулт тавьж, үзэл бодлоо хуваалцсан залуустааа баярлалаа.

Эрх чөлөөнд суурилсан хөгжлийн тухай яриа

12/07/2009, Posted by uiten, No Comment

Сайн байцгаана уу? Сэтгэгдэл үлдээсэн хүмүүст баярлалаа. Клубаас зохион байгуулдаг уламжлалт лекц болох "Эрх чөлөөнд суурилсан хөгжлийн тухай цуврал яриа" 12 сарын 08-аас эхлэн явагдах гэж байгааг дуулгахад таатай байна. Эхний ярилцлагад УИХ-ын гишүүн З.Энхболд залуустай "Уул уурхайн чиг хандлага"ын талаар ярилцахаар уригдаад байна.

• Хаана : Хууль зүйн үндэсний төвийн 304 тоот танхим

• Хэзээ : 12 сарын 08ны 17:00 цагаас

Та бүхэн хүрэлцэн ирээрэй.

Жич:

Хажуугийн хэсэгт хэлэх үгээ үлдээсэн "нэвтрэгч"-д бас баярлалаа. Клубын үйл ажиллагаа явагдаж л байгаа. Гишүүд клубаас гадна ажил, төрөлтэй болохоор тэр бүр ажил зохиогоод байж чадахгүй дутагдал байгааг хүлээн зөвшөөрнөө -Р Харин уулзалт зохиох бүртээ өөрсөддөө байгаа утас руу мсж бичих зэргээр мэдээлэл боломжийн хирээр тараадаг. Зарим нэг хүн дугаараа сольсон тохиолдолд өөрсдөө л хэлэхгүй бол мэдэх боломжгүй. Энэ мэт шалтгаанаар мэдээлэл хүрээгүй байх. Тэрнээс санаатай хэн нэгэнд мэдээлээгүй зүйл байхгүй. Тиймээс гишүүд мэйл хаяг, утасны дугаараа үлдээнэ үү?

Алтан сүм романы тухай

11/26/2009, Posted by uiten, 3 Comments



За , сайн байцгаана уу? Би " Хөгжицгөөе"-ийн гишүүний хувьд хааяадаа блогт бичлэг оруулж байя гэж бодсымаа. -Р Энэ удаа Мишима Юкиогийн Алтан сүм романы тухай сэтгэгдлээ хуваалцъя гэж бодлоо. Ихэнхи нь уншсан байж магадгүй учраас үйл явдлыг нь нуршаад яахуу тэ ? -Р АА нээрээ ном яг хажууд байхгүй учраас үйл явдлыг яг үгээр нь бичиж чадахгүй нь... Зохиолын гол дүр нь Мизогути нь хөдөөгий ядуу ламын хүү бөгөөд бие султай, ээрүү учраас зориггүй, сул дорой, аймхай, зожиг ганцаардмал нэгэн. Нийгмийн гарал болоод өөрийн гадаад төрх нь олонхийн үнэлэмжээр тааруу дүн авдаг учраас л мань хүн сул дорой, зожиг болооз. Хүмүүс ер нь олонхид тааруулж амьдрах гэсэн хүслээсээ болж өөрийгөө их голж шилдэг гэж би боддын. За энэ ч яахуу, гол юмандаа оръё. Энэ зохиолд Алтан сүм яаж холбогддын гэхээр Мизогутигийн аав нь үргэлж Алтан сүмийн гоо үзэсгэлэнг бишрэн бахаддаг байсан агаад аавыгаа нас барсны дараа тэрээр Алтан сүмд амьдарч эхэлдэг. МИний бодлоор Алтан сүм түүний хувьд төгс хийгээд мөнхийн гоо үзэсгэлэнгийн илэрхийлэл болдог. Түүний дотор үргэлж Алтан сүм харагдаж үзэсгэлэн гоогоороо бишрүүлнэ. Алтан сүм тийм үзэсгэлэнтэй, бардам, төгс бас мөнх. Харин тэр өөрөө сул дорой, ээрүү нэгэн. Амьдралдаа ямар нэг алхам хийх бүрт / анх удаагаа эмэгтэй хүнтэй бэлгийн харилцаанд орох гэж байхад г.м... -р/ түүний дотор Алтан сүмийн үзэсгэлэнт төрх сүүмэлзэн гарч ирэх бөгөөд ингэх бүрийд тэр юу ч хийж чадахаа больдог. Энэ мэтээс нь харахад Мизогути өөрийгөө Алтансүм буюу төгс төгөлдөр хийгээд мөнхийн гоо сайхны өмнө арчаагүйгээр мэдэрдэгтэй холбоотой юм шиг санагдсан. Гол баатар маань төгс гоо сайхныг хүссэн, хайсан, олсон, тэгээд олсон тэр зүйлийнхээ эрхшээлд орсон. Хүмүүс ч бид ч гэсэн дээ, ийм л байдаг. Үргэлж төгс төгөлдрийг хайж, шаналж, олчихлоо гэхэд түүнийхээ эрхшээлд орж шаналж байдаг. Уул нь гоо сайхан бол зорилго биш , өдөр бүр ч гоо сайхан байж болно. Амьдрал бол зорилго биш амьдарч байгаа минь л амьдрал гэдэг шиг. Заавал өөрсдөдөө дарамт өгөх хэрэггүй юм шигээ ... Зохиолын төгсгөлд МИзогути Алтан сүмийг шатаахаар шийддэг. Энэ хэсэг надад хамгийн ихээр таалагддаг. Мөнх, төгс , хэзээ ч хүршгүй бардам тэр зүйл шатаж , мөхөж, гоо үзэсгэлэнгээ алдах нь өөрөөр хэлбэл сул дорой , арчаагүй өөртэй нь нэг түвшинд очих нь түүний хувьд чөлөөлөлт. Алтан сүмийг яг шатаахын өмнө зориг нь дутах үед өөртөө шивнэж зоригждог үг нь ч энэ чөлөөлөлтийг илэрхийлдэг юм шиг санагддаг. " Багштайгаа таарвал багшийг ал, ээжтэйгээ таарвал ээжийгээ ал" г.м /Яг үгээр нь санахгүй байгаа шүү/ Ээж, багшийгаа яг ал гэсэн үг биш лдээ. Тэдний эрхшээлээс гар, чөлөөлөгд гэсэн үг юм болуу гэж мунхаглаад байгаан. Сүмээ шатаачихаад амиа хорлоно гэж бодож байсан боловч Мизогути амиа хорлох нь бүү хэл , асар их таашаалыг мэдэрч , тамхи сорж байгаагаар нь зохиол төгсдөг. Энэ нь ч надад таалагддаг. Тэр гоо үзэсгэлэн, төгс төгөлдөр байх хүслийнхээ хүлээснээс ангижирсан...... За би нэг энэ талаас нь ухаж уншаад байгаан. ӨӨр санаанууд бий л дээ. Гоо сайхны хоосон мөн чанар, ямар нэг хүлээлт нтр гээд... Сонирхвол дараа оруулъя...



ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ФИЛОСОФИ богино киноны монгол хувилбарыг хийлээ ;)

11/15/2009, Posted by Anonymous, 6 Comments

Кэн Скүүландын "Philosophy of Liberty" буюу "Эрх чөлөөний философи" богино кино одоогоор бидний үзэл санааны хамгийн оновчтой илэрхийлэл болж байгаа билээ. Бид үүнийг илүү олон хүнд хүргэхийн тулд монгол хувилбарыг бий болгох хэрэгтэй гэж аль дээрээс л ярьсан даа тээ :) Дээрх хувилбарыг анхны байдлаар хүргэж байна, өөрөөр хэлбэл засагдан сайжирна. Үзээд саналаа хэлээрэй ;) Өөрийн бололцоог дайчлан киног бэлэн болгосон клубын гишүүн Амараа, Зола, Алтанбагана нартаа баярлалаа :D


Либертари зуны сургалт

7/19/2009, Posted by Nomin, One Comment

Амралт сайхан уу, манайхаан!

Монголын Либертари сан, Нээлттэй Академиас хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Либертари зуны сургалт" дөрөв дэх жилдээ "Ёл хад" амралтын газар болох гэж байна.

Хүмүүс бид төрөл садан, нутаг нуга, ярьдаг хэлнээсээ гадна үнэт зүйл, эрхэмлэх зарчим, нийгэмд хандах хандлагаараа ойлголцож, нэгдэж чаддаг билээ. Та зах зээл, ардчилал, иргэний нийгмийн үзэл санааг эргэцүүлж, чөлөөт нийгмийн үндсэн зарчимуудтай танилцан, эрх чөлөөнд суралцсан таван өдрийг Либертари үзэл санаатай хамт өнгөрүүлэхийг хүсвэл бидэнтэй нэгдээрэй.

Сургалт дунд сургуулийн ахлах ангийн сурагчдад зориулагдсан болон залуучуудад зориулагдсан хөтөлбөрөөр хоёр ээлжээр зохион байгуулагдана. Ахлах ангийн сурагчдын сургалт 2009.07.27 – 2009.07.31 хооронд, залуучуудын сургалт 2009.08.03 – 2009.08.07 хооронд явагдана.

Сургалтын нэг хүнд ногдох зардал 175 000 төгрөг. Гэхдээ та 60 000 төгрөгтэй, сургалтад суух хүсэлтэй, тэгээд мэдээж эхний 20 хүн дотор багтаад бидэнтэй холбогдвол сургалтад хамрагдах боломжтой. Учир нь бид сургалтын зөрүү зардлыг тань Либертари сангаас орчуулан гаргадаг номнуудын борлуултын ашгаас гаргах болно.

Энэ завшааныг ашиглан Либертари сангаас эрхлэн хэвлүүлсэн номыг худалдан авсан хүн бүхэнд талархая!


Сургалтын хөтөлбөр /Залуучуудын сургалт/

03.08.2009 /Даваа гараг/

08.30 - 09.00 Бүртгэл

09.00 - 10.30 Амралтанд очих

10.30 - 11.00 Байрлах

11.00 - 13.00 Танилцуулга хичээл:

Нүүр хагарцгаая

Бидний дүрэм

13.00 - 14.30 Өдрийн хоол

14.30 - 15.50 Эрх чөлөөний философи

15.50 - 16.00 Цайны завсарлага

16.00 - 17.10 Иргэний боловсол

17.10 - 17.30 Туслах хичээл

18.00 - 20.00 Оройн хоол

21.00 - 23.00 Чөлөөт ярилцлага: Айн Рандын "Эх сурвалж" зохиолын танилцуулга

04.08.2009 /Мягмар гараг/

09.00 - 10.00 Өглөөний цай

10.00 - 11.20 Иргэний нийгэм

11.20 - 11.30 Цайны завсарлага

11.30 - 12.30 Ардчилал

12.30 - 12.50 Туслах хичээл: Айн Рандын "Эх сурвалж" зохиолын дүрүүд

13.00 - 14.30 Өдрийн хоол

14.30 - 16.00 Тэгш эрх

16.00 - 16.10 Цайны завсарлага

16.10 - 17.10 Хэрэглээний логик

17.10 - 17.30 Туслах хичээл

18.00 - 20.00 Оройн хоол

21.00 - 23.00 Чөлөөт ярилцлага

05.08.2009 /Лхагва гараг/

09.00 - 10.00 Өглөөний цай

10.00 - 11.20 Австрийн эдийн засгийн сургууль

11.20 - 11.30 Цайны завсарлага

11.30 - 12.30 Австрийн эдийн засгийн сургууль

12.30 - 12.50 Туслах хичээл: Айн Рандын "Эх сурвалж" зохиолын дүрүүд

13.00 - 14.30 Өдрийн хоол

14.30 - 16.00 Шударга ёс

16.00 - 16.10 Цайны завсарлага

16.10 - 16.30 Туслах хичээл

16.30 - 18.00 Спорт өдөрлөг

18.00 - 19.00 Оройн хоол

19.00 - 21.00 Спорт өдөрлөг

06.08.2009 /Пүрэв гараг/ Орчинтой танилцах аялал хичээл

09.00 - 10.00 Өглөөний цай

10.00 - 13.00 Аялал хичээл /Экологийн боловсрол, уламжлал/

13.00 - 14.30 Бидний гарын хоол

14.30 - 17.00 Зочны цаг

18.00 - 20.00 Оройн хоол

21.00 - 23.00 Чөлөөт ярилцлага

07.08.2009 /Баасан гараг/

09.00 - 10.00 Өглөөний цай

10.00 - 11.10 Эрх зүйт ёс

11.10 - 11.20 Цайны завсарлага

11.20 - 12.40 Хязгаарлагдмал засаг

12.40 - 13.00 Туслах хичээл

13.00 - 14.30 Өдрийн хоол

14.30 - 16.00 Дүгнэлт ярилцлага

16.30 - 17.30 Буцах бэлтгэл

17.30 Хот руу буцах



Жич: Дээрх хөтөлбөр зөвхөн залуучуудын сургалтынх. Ахлах ангийханы сургалтын хөтөлбөр арай өөр шүү, арай хөнгөн хэлбэрээр бага цагаар сургалттай, найз нөхөд, дүү нартаа дамжуулаарай.
Клубыханаас сургалтанд нь өмнө нь оролцож байгаагүй гишүүд л хамрагдах боломжтой. Сургалтанд оролцох бол аль болох эртхэн холбоо барина уу, клубыхнээ аль болох хамруулах сонирхолтой байна.

Аялалтай холбоотой мэдээлэл

6/04/2009, Posted by Хөгжицгөөе клуб, One Comment

Энэ бүтэн сайны явган аялал бороо орох эсэхээс хамаарах болоод байна. Богд хан уулын дархан цаазат газрын хамгаалалтын албатай холбогдож ууланд аялахыг зөвшөөрөх эсэх талаар лавлалаа. Тэд хэлэхдээ хэрвээ бороо орохгүй энэ чигээрээ хуурай байгаад байвал явуулахгүй гэж байна. Харин бороо орвол ном ёсоор нь Төр Хурхын амаар хүн бүр 300 төгрөгний хураамжаа төлөөд ороорой гэж байна.
Цаг агаарын урьдчилсан мэдээнээс харвал энэ долоо хоногийн сүүлээр бороошино гэжээ. Хэрвээ яг бүтэн сайнд дан бороотой байвал мэдээж явж чадахгүй, зутрах байх, аягүй бол хатгаа ч авж болзошгүй. Харин хагас сайнд бороо ороод бүтэн сайндаа чийгтэй сэрүүхэн, хаяадаа бороо жаахан хаялаж байвал алхахад их тохиромжтой болно. Хэрвээ сонирхвол энд дарж Цэцээ гүний зурагнууд бас энд дарж Цэцээ гүнрүү аялсан бусад хүмүүсийн тэмдэглэлүүдийг үзээрэй.
Гал түлэх, цай чанах гэсэн ямар ч асуудал байхгүй, Манзушир хүртэл ойролцоогоор 15.00 -16.00 цаг хүртэл хоолгүй учир цүнхэндээ идэх уух юмаа базааж ирээрэй. Бас хогоо тарихгүй байхад дээд зэргээр анхаарна, ер нь нэг нэг тортой ирсэн ч яахав, хүсвэл замдаа таарсан хогийг аваад явья :) Бас үсрээл 20 орчим, сэрүүхэндүү байх учир хувцасаа бодож ирнэ бизээ.

Алхаад байх уу, залуусаа...

5/31/2009, Posted by Хөгжицгөөе клуб, 2 Comments


















Бүгдэнд энэ өдрийн мэнд!
Клубыхан өнгөрсөн долоо хоногийн уулзалтаар урин дулаан цаг ирж, бас бүгдэнгийнх нь хичээл ном завсарлаж байгаа учир хамтдаа салхинд гарч явган аялал хийхээр ярилцлаа. Аялалын маршрут явганаар Богдхан уулын Цэцээ гүн оргилоор дайраад Манзуширын хийд хүрээд буцаад Улаанбаатарлуу унаагаар ирнэ.
Явган аялалд оролцох эрх клубын шинэ хуучин гишүүд, үйл ажиллагаанд оролцож байсан бүгдэнд нь нээлттэй. Уух уус, зам зуурын бага сага хүнс, бас алхахад эвтэйхэн хувцас хэрэглэлээ бэлдээд ирээрэй. Аялал 6-р сарын 7-ны Ням гарагийн 08.00 цагт Соёлын төв өргөөний үүднээс эхэлнэ.

Аялалд оролцох бол өмнө нь 99022416-руу холбогдож заавал бүртгүүлээрэй.

PS: Энэ зургийг санаж байна уу, авахуулж байсан үеэс нь 3 жил өнгөрсөн байна.

Алаг хүн

5/18/2009, Posted by Хөгжицгөөе клуб, 3 Comments

Клубын нэг уулзалтан дээр сэтгүүлч Х.Болор-Эрдэнийн “Улаан хүн” өгүүллэгийг уншиж, өөр хоорондоо хэлэлцүүлэг өрнүүлэх явцад өгүүллэгийн хэллэг энгийн боловч илэрхийлсэн санаа нь надад тулгардаг асуудлуудыг маш ойлгомжтой, сонирхолтойгоор тавьсан байсан. Өөрөөр хэлбэл миний ертөнцийг үзэх үзэл, итгэл үнэмшил, амьдралын үнэт зүйлс, үзэл бодол бүрэлдэн төлөвшихөд бусад хүмүүс болон нийгмийн зүгээс нөлөөлдөг нөлөөллийг бүдүүвчлэн гаргасан мэт. Тэгэхээр энд би өөрт төрсөн бодлоо бусадтай хуваалцахыг хүссэн юм.

Тус өгүүллэгт гардаг маш эртний уламжлалтай гэх солонгийн долоон өнгийн Улаан, Шарын бүлэг нь хуучны зан заншил, соёл уламжлал дээр тогтсон амьдралын хэв маяг, үзэл суртлыг илэрхийлж байна. Энэ нь аливаа зүйлсийн цаад учир шалтгаан, мөн чанарыг нь сайтар мэдэхгүй атлаа уламжилж ирсэн үзэл бодол, амьдралын хэв маягийг хувь хүнд шууд тулгаж, түүнээс гажсан нэгнийг олон хэлбэрээр шийтгэж, залхааж байдаг хэлбэрийг илтгэнэ. Өөрөөр хэлбэл хувь хүмүүсийг нэгэн хэвэнд цутгасан мэт адил байхыг шаардаж, үүнээс зөрсөн тохиолдолд хувь хүний эрх, эрх чөлөөг булааж авахаас ч буцдаггүй. Миний өдөр тутмын амьдралд хэн нэгнээс энэ мэт дарамт шахалт ирдэг. Тухайлбал ах маань хуучны Монгол заншил нэрээр надад таалагддаггүй олон зүйлийг хийлгэхийг хүсдэг. Түүнд Монгол зан заншлаа надад хүчээр заах нь чухал болохоос миний дуртай, дургүй байгаа нь тийм ч чухал биш.

Цагаан сараар л гэхэд ууцны мах эвдэж суруулахаар бүтэн оройжин махтай ноцолдуулж, гарыг минь амьтны цусаар будсан. Энэ надад сайхан байгаагүй ээ.
Мөн өгүүллэгт хүүхдүүд төрөхдөө яг ижил өнгөтэй төрдөг боловч өсөж, томрохын хэрээр өнгө нь өөрчлөгдөж, хэрвээ эцэг эхээсээ өөр өнгөтэй бол тэрхүү өөрийн хувирч буй өнгийн бүлэгт хаягдах зовлонг амсдаг тухай дурдсан байдаг. Энэ нь гэр бүл, найз нөхөд, нийгмийн зүгээс хуучны гэх тэрхүү зан заншил, соёл уламжлал, амьдралын хэв маягаас гажсан тохиолдолд шийтгэл хүлээлгэж байдгийг илтгэжээ. Миний бодлоор хувь хүний үзэл бодол, эрхэмлэх зүйлс нь түүний амьдралын явцад бүрэлдэн тогтдог болохоос төрөхдөө уламжилж ирдэг юм биш. Тиймээс ч хүн амьдралдаа маш олон сонголт хийх боломжийг эдэлж байдаг. Гэтэл урт удаан хугацаанд ноёрхсон Улаан, Шарын мэт амьдралын хэв маяг нь хувь хүнд тэрхүү сонголт хийх боломжийг төрөхөд нь л үгүй хийж байна. Учир нь өөрсдийн менталитетийг тухайн хүүхэд шууд хүлээж авахыг тулган, өөрсдийн амьдралын хэв маягаар явахыг шаардаж байна. Ингэснээрээ сонголт хийж мэддэгүй, аливаа зүйлийн цаад мөн чанарыг тунгаан боддогүй, бусдыг аялдан дагагч нэгнийг багаас нь бэлтгэж, хувь хүний эрх, эрх чөлөөг боймилж, амь бөхтэй оршин буй тэрхүү нийгмийн залгамж халааг бэлдэж байна. Үнэндээ эдгээр бүлгүүдэд хамаарах хүмүүс тухайн амьдралын хэв маягийн үнэн дүр төрхийг сайтар мэддэгүй, зөвхөн тийм л байх ёстой гэсэн үзэл бодлоор бүх зүйлд ханддаг, нэг ёсны амьгүй албатууд болж төлөвшдөг. Үүний тод жишээ нь төвлөрсөн төлөвлөгөөт социалист нийгмийн төлөвлөгдсөн зарим иргэд юм.

Харин би энэ хэв маягийг эдвэх ёстой гэдгийг илэрхийлэгч алаг хүн байхыг хүсч байна. Алаг хүн хэдий болзол тавьж, Улбар шар хүнд тусалдаг боловч “үнэгүй юм гэж байдаггүй” гэдгийг мэддэг, шинийг эрэлхийлэгч, амьдралдаа идэвхитэй ханддаг, нөхцөл байдалд амархан зохицдог, эрх чөлөөгөө бүрэн мэдэрсэн хувь хүний жишээ болж байна. Алаг хүн амьдралын баяр баясал, хөгжил цэнгэлийг мэдэрдэг, түүндээ тэмүүлдэг, энэ нь ч түүний индивидуаль байдалтай холбоотой байх. Тиймдээ ч би өөрийнхөө эрх, эрх чөлөөг мэдэрч, бусдад садаа болохгүй, хэн нэгний төлөвлөснөөр амьдрахгүй, өөрийн сонголтоор амьдрахыг хичээдэг.

Клубын нэг гишүүнээс ирүүлэв.

Өөрчлөх боломж

5/13/2009, Posted by Хөгжицгөөе клуб, No Comment



Тайлбар: Энэ бол клубын гишүүн Номин миний нэгдэж буй байр суурь болохоос "Хөгжицгөөе" клубын нийт гишүүдийг байр суурийг илэрхийлэхгүй болно.

Эх сурвалж хэн авмаар байна!

3/09/2009, Posted by Хөгжицгөөе клуб, No Comment

Та бүхнийг түрүүчийн уулзалт дээр зарласан жижиг тэмцээнд бэлдэж байгаа гэж найдаж байна. Өөрт тохиолдсон ямар нэг тохиодлыг өөрийн үзэл бодол, үнэт зүйл, итгэл үнэмшилдээ тулгуурлан дүгнэлт хийсэн эссэ маягийн зүйл бичиж ирүүлэхийг хүссэн байгаа. Шагнал нь "Эх сурвалж" ном. Эссэ хүлээж авах сүүлийн хугацаа 12-ний Пүрэв гараг дуустал. letsdevelop@gmail.com юмуу хөтлөгч Номин миний хаягруу явуулж болно.

Дашрамд хэлэхэд энэ долоо хоногийн лекц 14-ний хагас сайнд 13.00 цагт Хууль зүйн сургууль дээр "Иргэний нийгэм, ардчиллын тухай" сэдвээр болно.

Эх сурвалж

2/24/2009, Posted by Хөгжицгөөе клуб, 2 Comments

Айн Рэндын аугаа бүтээлүүдийн нэг болох "Эх сурвалж" зохиолыг Номин миний бие тун саяхан ээжтэйгээ булаацалдан байж уншиж дуусгалаа. Уншиж байхад ихэвчлэн дарамттай, бас ичмээр, өрөвдмөөр, хэт онож хэлсэнээс нь болоод ганцаараа чанга инээмээр, заримдаа бүүр уйлмаар ч юм шиг мэдрэмж төрж байлаа. 1984-г зарим үед санагдуулж байсан ч, төгсгөлд нь үнээр урам өгсөн зохиол.
Өөр зүйл хэлмээргүй байна, зүгээр л уншаад үзээрэй гэж зөвлөе. Илүү дэлгэрэнгүйгээр номыг уншигчдын уулзалт ч юмуу клубынхээ уран зохиолын өдрөөр ярилцацгаана гэж найдаж байна.

Уншсан хүнд ямар нэг зүйл "халдварлана" гэдэгт итгэлтэй байна.


Номын эрхлэн хэвлэн гаргагч Монголын Либертари сан номыг ингэж танилцуулжээ:
Эх сурвалж романы ерөнхий өгүүлэмж нь Ховард Роаркийн дүрээр архитектур буюу уран барилга дахь шинэ хуучин хэв маяг, үзэл санааны тэмцэлийн тухай өгүүлсэн мэтээр ойлгогдох юм. Залуу архитектурч Роарк чухамхүү хуучинсаг хэвшмэл стандарт, дундаж зууны уран барилгын хэв маягийг эсэргүүцэж буй хэдий ч үнэн чанартаа түүний тэмцэл нь коллективист үзлийн эсрэг тэмцэж буй индивид буюу хувь хүнийг харуулахыг Айн Рэнд зорьсон ажээ. Нэг үгээр хэлбэл, Эх сурвалж нь коллективизм, альтуруизмын худал хуурмаг тал; эгоизм, индивидуализмын үзэл санааг хоёргүй утгаар магтан дуулсан; философи, социологи, ёс зүй, гоо зүй, сэтгэл зүйн асуудлуудыг хөндсөн хүчирхэг роман юм. Энэ ч утгаараа роман АНУ-ын оюунлаг хүрээнийхний дунд ширүүн маргаан, хэлэлцүүлгийг өрнүүлж байжээ. Монгол уншигчдын дунд ч гэсэн басхүү ширүүхэн маргаан өрнөх нь дамжиггүй юм.

Эрх чөлөөнд суурилсан хөгжлийн тухай яриа - 2009

2/17/2009, Posted by Хөгжицгөөе клуб, 2 Comments

Цуврал нээлттэй лекц - ярилцлага

Эрх чөлөөг эрхэмлэгч залуусын "Хөгжицгөөе" клубээс Эрх чөлөөнд суурилсан хөгжлийн тухай яриа - 2009 нээлттэй цуврал сургалтыг зохион байгуулах гэж байна.
Энэхүү сургалт нь залууст хувь хүний эрх чөлөө, хувийн өмч, чөлөөт зах зээл, ардчилал, эрх зүйт ёс, иргэний нийгмийн талаарх мэдлэг олгож, нийгмийн аливаа асуудалд эрх чөлөөний зарчим, иргэний эрхийн үзэл баримтлалаар хандах, арга зүйд суралцуулах, чөлөөт нийгмийн үзэл санааг дэмжигч залуусын хүрээг тэлэх зорилготой юм.
Лекцүүдийг бидний үзэл санааг дэмжигч багш нар чиглүүлэн явуулна. Клубын бүх гишүүд, сонирхсон хүн бүр оролцох боломжтой.

Хугацаа: 4 долоо хоног /2009 оны 3-р сарын 7, 14, 21, 28 өдрүүдэд 13.00 цагт/
Болох газар: МУИС- Хууль зүйн сургуулийн 101 тоот танхим

Лекцийн сэдэв
1. Эрх чөлөөний тухай
2. Иргэний нийгэм, ардчиллын тухай
3. Хувийн өмч, чөлөөт зах зээлийн тухай
4. Шударга ёс, эрх зүйт ёсны тухай

Хөгжицгөөе клубын бүх гишүүдийн уулзалт

2/10/2009, Posted by Хөгжицгөөе клуб, No Comment

Хөгжицгөөе клубын бүх гишүүдийн уулзалт болох гэж байна. Уулзалтанд хуучин гишүүд болон клубын үйл ажиллагааг сонирхож буй бусад залуус хүрэлцэн ирэх боломжтой.

Уулзалтанд хүрэлцэн ирснээр:
• Бидний үнэт зүйлс, зарчим
• Бидний түүх
• Бидний цаашдын үйл ажиллагааны талаар мэдээлэл авах болно.

Хэзээ: 2009 оны 2-р сарын 12-ны өдөр 18 цагт
Хаана: МУИС - Хууль зүйн сургуулийн 302 тоот танхим.